БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Харин БНХАУ-ын тал хонийг амьдаар нь авахаар болсон ба эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ХХААХҮЯ-нд холбогдох албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн вакцинд хамруулсан, халдваргүй, эрүүл хонийг иргэдээс худалдан авах замаар бүрдүүлнэ. Хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлнэ хэмээн Шадар сайд Я.Содбаатар өчигдөр Дундговь аймагт говийн бүсийн удирдлагуудтай хийсэн зөвлөгөөний үеэр мэдээлэв.
Манай улсад 2019 онд 70.9 сая мал тоологдсон бол 2020 онд 22.1 сая толгой төл хүлээн авснаар 90 сая гаруй мал бэлчиж байна. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 1.4 дахин буюу 32.9 сая толгой хонин сүргээр хэтэрсэн. Улсын хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн, ирэх өвөл хатуу өвөл болох цаг агаарын урьдчилсан төлөв гарч байгаа тул энэ онд 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Энэ ажлыг малын тарга тэвээрэг сайтай үед эртнээс зохион байгуулах нь зөв. БНХАУ руу хонь гаргахаас гадна ОХУ руу үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан 282 тонн мах нийлүүлнэ. Энэ ажилд говийн аймгууд идэвх санаачилгатай оролцохыг Шадар сайд аймгийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
59.153.113.164
Мал тооллого нь худлаа! Нэг ч мал үхээгүй юм уу? Ккк дебилы өөрсдийгөө хуураад л...
Хариулах66.181.161.22
battulga ooroo ogoochee yu.n handiv be
Хариулах122.201.22.152
nuguu hanidaviin honi haachsan yum ve
Хариулах66.181.161.6
Мал ихтэй байна гэх юм махны үнэ буухгүй үнэтэй байна
Хариулах66.181.161.36
Mundag yumaa ard bid n mah hvchirj idehgvi shahuu l bh yum
Хариулах192.82.73.172
Харин тийн ард иргэд нь өлмөн зэлмэн төр нь баян юмаа