Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 2019 оны 3-5 дугаар саруудад зохион байгуулсан.
Замын ажлыг 2019 оны 06 сарын 27-ноос 11-р сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхэд 5 үндсэн гүйцэтгэгч, дотоодын 24 туслан гүйцэтгэгчийн 1,144 (гадаад-238, дотоод-906) хүн 627 машин, техник, тоног төхөөрөмжтэйгөөр ажилласан.
Харин Багц 2 болон Багц 4 хэсгийн 2020 оны зам барилгын ажилд ахиц, үр дүн гараагүй байна.
Зам барилгын ажлын Багц 2 хэсэгт ерөнхий гүйцэтгэгч нь "Койн ТТБХ” ХХК-тай газар шорооны ажлын гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Тус компани нь 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын талбайд гарч, газар шорооны ажлыг эхлүүлсэн хэдий ч үндсэн гүйцэтгэгчээс санхүүжилт хийгдэхгүй байгаа шалтгаанаар гүйцэтгэл хангалтгүй байгаа бол Багц 4 хэсэгт туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулах компани олдохгүй байгаа шалтгаанаар ажил эхлээгүй байна.
Зам барилгын ажлын багц хэсэг тус бүрт нийтлэг тулгамдаж буй асуудал нь үндсэн гүйцэтгэгч байгууллагын шийдвэр гаргах удирдах ажилтан, санхүүгийн ажилтан, голлох инженер техникийн ажилтан ажлын талбайд байхгүйгээс санхүүжилт, голлох материалын хангамж саатаж, түүнчлэн туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын шийдвэр маш удаан гарч ажлын хэрэгжилтэд саад учруулж байгаа аж.
Иймд гадаад ажиллах хүчийг үе шаттайгаар тусгай горимоор Монгол Улсад нэвтрүүлэх асуудлыг дахин холбогдох байгууллагуудад тавьж, эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан 2020 оны 7 дугаар сарын 9-нд холбогдох журмын дагуу Монгол Улсад оруулж ирэн барилгын ажлын талбайд ажиглан тусгаарлаж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тусгаарлалтаас гарган ажилд нь оруулсан байна.
Хоёрдугаар ээлжийн нийт 7 гадаад ажилтныг 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад оруулж ирэн тусгаарлаж байгаа ба 3-р ээлжийн 16 гадаад ажиллах хүчийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч болох “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”-ийн байрлах нутаг дэвсгэр болох БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19-ийн дахин дэгдэлтийн улмаас онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон байгаа тул гадаад ажиллах хүчийг Монгол Улсад оруулж ирэхэд хүндрэл гарч байгаа талаар гүйцэтгэгчээс мэдэгдээд байна.
Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд
буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Харин Багц 2 хэсгийн 45.5 км болон Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замыг ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.
Тиймээс энэ хэсгийн үндсэн болон тур замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байгаа аж. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгааг мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
103.229.122.245
Зам барилгын шилдэг техникүүдийг сурталчлаад байсан. Эдгээр техникүүдийг авч түргэн шуурхай гүйцэтгэж болдоггүй юмуу.
Хариулах