Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр 15-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Төрийн жинхэнэ албан тушаалд удирдах болон гүйцэтгэх албан тушаал”-д сул орон тооны захиалгыг Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлд өгсөн байдаг. Энэхүү захиалгын дагуу сонгон шалгаруулалт явагдсан гэх боловч үнэн хэрэгтээ зүгээр нэг жүжиг тоглоод өнгөрчээ. Энэ дундаас нэгэн лут залуу тавьсан шаардлагуудыг бүгдийг нь хангаж, горилогч дундаас шалгарсан нь Даваасүрэнгийн Батсүх гэгч аж.
Гэхдээ энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт байж. Учир нь дээр дурдсан эрхэм Төрийн албаны тухай хуулийн хамгийн гол шалгууруудад огт тэнцэхээргүй байсан нь нийгмийн даатгалын дэвтэрийн болон төрийн албан хаагчийн анкетын туршлагын хэсэг нотлогджээ. Учир нь төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар бол Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд төрийн албанд дор хаяж 8 жил ажилласан, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн хуулийн шаардлага бий. Гэвч төрийн албанд дөнгөж гурван жил зургаан сар л ажилласан балчир жаал агентлаг удирдахаар болсон нь түүний ард Нийслэлд маш нөлөө бүхий албан тушаал хашиж байсан эрхэм байгаатай холбоотой гэсэн бор шувуу аль хэдийн жиргээд эхэлжээ.
Түүний балаг үүгээр дуусахгүй. Албан тушаалын хэнээтэн Д.Батсүх нь төрийн албан хаагч болсон гурван жилдээ дандаа даргын албан тушаал хашиж байсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны долдугаар сарын 31-ний хооронд Нийслэлийн архивын газрын хэлтсийн даргаар ажилласан байна. Төрийн албанд ёс журмын дагуу шалгараагүй, хүчээр шахуу томилж, даргын захиалгаар хэлтсийн дарга болгож, хуулийг уландаа гишгэсэн нь эрүүгийн хуулиар шийтгэл амсахаар хэмжээний хүнд ял юм. Эрх мэдэлгүй, танил талгүй хэрнээ хэнээс ч дутахааргүй эрдэм, боловсролтой, туршлагатай иргэд 20, 30 жил хүсээд ч дарга болж чадахгүй байхад хууль зөрчсөн, зөрчүүлсэн нөхдүүд одоо нөгөө краны хүүхэлдэйгээ НХАА-ны газрын дарга болгоно гээд улайрч байгаа сурагтай.
Агентлагийн дарга бол тухайн салбартаа л сайд нь гэсэн үг. Тус салбарынхан хоолтой байх эсэх нь даргаас шууд хамаарна. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь хотын гал тогоог хариуцдаг чухал газруудын нэг. Хоттой холбоотой тендер, шалгаруулалт бүгд энэхүү газраар, товчоор хэлбэл Д.Батсүх гэгчийн гараар дамждаг болох нь. Энэ бол шууд бус утгаараа гэмт хэрэг юм.
Уг нь хууль сахиулах байгууллагууд энэхүү хэрэгтэй чадлынхаа хэрээр тэмцсээр ирсэн. Харамсалтай нь гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдвэрлүүлж чадахгүй, дурандаа шатаж яваа нялх бацаануудаар төрийн албыг тоглуулсаар сууна. Төрийн албыг төрлийнх болгож, эрх мэдэл албан тушаалдаа цаддаггүй утсан хүүхэлдэйнүүдээрээ төрийг, улсыг самардаг шударга дүртэй поп дарга нараасаа бид хэзээ салах вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.179.26.144
Ийм юм хийдэг төрийн албаны зөвлөлд хариуцлага тооцох хэрэгтэй.Ингэхгүй бол иймэрхүү нөхдүүд байсаар л байна
Хариулах103.9.90.130
Одоо үед ийм захиалгатай мэдээ л бндө
Хариулах66.181.161.111
Одоо үед ийм захиалгатай мэдээнд итгэх хүн ховор болсондоо. Өөрөө томилогдох сонирхолтой байгаа "Дүлзэн"-ийн захиалгат ажил байна.
Хариулах103.26.193.71
Mongoliin baidal
Хариулах202.126.89.175
mini hogshin odoo bolio
Хариулах202.126.89.175
ooo pisda boli2 yuch hehude
Хариулах66.181.161.120
iimerhuu nuhduud mash ih bii. say hentiin zasag darga ganbaymbiin huu mongol banknii ded yerunhiilugch bolson. mash olon jil bank sanhuund ajilsan humuus zunduu bn. why iim yum be
Хариулах