News Paparazzi:СОГТУУДАА ТОЛГОЙГОО НОРГОХ ГЭЖ БАЙГААД ГОЛЫН УСАНД УНАЖ ЭНДЖЭЭ

Moderator
2020/08/06

Өчигдөр /2020.08.05/ Нийслэлийн Онцгой байдлын газарт 38 настай эрэгтэй Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлага 19.10 цагт бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2-3 метрийн гүнд хоёр удаа шумбаж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21.00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр /2020.08.06/ 08.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна