Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан.
Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 13.30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулсгаар өчигдөр эхэлсэн ч дуусаагүй юм.
Тэгвэл өнөөдөр Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилэн явагдах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.14
Энэ хүнд ажлыг нь хийлгэх нөхцлийг нь бүрдүүлээд өгчихвөл их бүтээн байгуулалт хийх зоригтой, эрмэлзэлзэлтэй, чадвартай зөв хандлагатай хүн гэж боддог. Монголд хэрэгтэй монгол хүн шүү. Тэрнийхээ оронд оймсчин ЖДҮ хар тамхичинтайгаа тэмцээрэй. Ард түмэн та нарыг харж байгаа шүү
Хариулах202.126.90.50
Shorondon hiiwel ta naran muusain yumnuudiig mongoloo gesen setgelgui yumnuud amia hicheesen golognuud
Хариулах