News Paparazzi:Ганнам дахь гурван хаус нь илэрсэн Монгол Сайд хэн бэ!

Moderator
2020/08/06

Ерөнхий сайд С.Баяр хэдхэн хоногийн өмнө АНУ дахь өөрийн эзэмшлийн долоон хаусны асуудлаар шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнтэй зэрэгцээд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын нэр бүхий сайд Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэсэн мэдээ гарч шуугиан тариад байгаа билээ.

Энэ талаар БНСУ-ийн хэд хэдэн мэдээллийн сайтад “Монголын нэгэн сайд Ганнамд гурван байртай. Дэлхийн нийтэд коронавирусийн халдвар гарсан ч Монголын сайд Ганнам дахь үл хөдлөх хөрөнгөө авч үлдэхээр болсон гэж сонссон" хэмээн Солонгосын Засгийн газрын албан тушаалтан ярьсан тухай нийтэлсэн нь олны таамгийн сэжүүр болов.

Тэгвэл хэдхэн өдрийн өмнө /2020.08.02/ Өмнөд Солонгосын татварын алба Солонгост үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаад иргэдийг татвар төлөхөөс зайлсхийсэн байх магадлалтай гэсэн шалтгаанаар шалгахаа мэдэгдсэн юм. Гагцхүү тэр шалгалтаар нэр нь үл мэдэгдэх Монголын сайд илэрнэ хэмээн олон нийт чих тавьж байна. Түүнчлэн тэрхүү “хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг” уул уурхайн асуудалтай нэр холбогдож, хууль хүчний байгууллага тэр хэргийг нь үргэлжлүүлэн шалгах явцад Ганнам дахь гурван хаус нь илэрсэн байж болзошгүй хэмээн нэр бүхий сонины сэтгүүлч бичжээ.

Харин Солонгос иргэд энэ мэдээг сонсоод байр эзэмшиж буй гадаад иргэдийг шалгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Тэднийг эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн тухайн орон сууцыг ашиглаж орлого олсон ч тус улсад татвар төлөөгүй байж мэднэ гэж үзэж байгаа юм байна. Харин Монголын сайдын тухай нэгэн Солонгос иргэн бичихдээ “Ганнам дүүргийн байрууд энгийн иргэд дийлэхээргүй үнэтэй байдаг. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Монголын нөлөө бүхий эрхэм яаж бүхэл бүтэн гурван байр эзэмших болов. Хэрэв тэр улсынхаа мөнгөөр хууль бусаар тэдгээр байрыг худалдаж авсан бол Монголчууд хариуцлага тооцох биз” гэсэн бол өөр нэгэн иргэн “Монголчууд манай улсад хууль бусаар орогнож хүнд хөдөлмөр эрхэлж байхад улс төрийн гишүүн нь тийм үнэтэй байр эзэмшиж байгаа нь шударга бус юм” гэсэн сэтгэгдлийг үлдээжээ. Мөн маш олон хүн Ганнамд байр эзэмшиж буй гадаад иргэдэд дургүйцсэн өнгө аяс бүхий сэтгэгдлүүдийг үлдээж, шалгалтыг нэн даруй хийхийг шаарджээ.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.218
    2020/08/10

    Nogoo hurelbaatar mon bizdee nudnii shiltei, 4 nudtei hogshin

    Хариулах
  • 192.82.73.201
    2020/08/07

    Сугар байхаа

    Хариулах
  • 66.181.191.73
    2020/08/07

    Хэн бэ? Гэдгийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байна

    Хариулах
  • 172.58.187.117
    2020/08/07

    Монголын Төрд олон хулгайчид үүрлэсэн, Хэн ч байсан гайхах юмгүй.. Өмхий хүүрнүүд!!!

    Хариулах
  • 66.181.161.84
    2020/08/06

    Хүрэлбаатар уу?

    Хариулах
  • 150.129.140.252
    2020/08/06

    Шууд шоронд хий!

    Хариулах
  • 66.181.161.15
    2020/08/06

    Huuhdiin mungiig 100000 urgeljluulen bainga uguh heregtei. ard tumen yaduu amidraltaigaa ewlertssen, bayn yaduugiin tuil bolson uls yumdaa

    Хариулах
  • 202.179.25.32
    2020/08/06

    хэн авсныг бараг мэдэж байгаа доо

    Хариулах
  • 192.82.77.240
    2020/08/06

    Нэрийнь ил болгооч. Нуугаад байх юу байгаа юм. Хулгайгаар олсон мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгосон байнашдээ.

    Хариулах
  • 202.126.88.144
    2020/08/06

    Gadnihan im shudra , unenig olohig shaarddag hariutslaga nehdeg. Maihan bol am uraldaad teden haustai gene geed how jiw maygaar yariad l ongordog, yg tsaad es uuswer ni huuli u huuli bus uu gedgig olj medhig hicheedgui ingeed l shunalin tulamnuud ni uls eh orondoo asar ih hohirol uchruulj holjdog dagaad huuli bus uildluud gaardag suuldee mongotoid huuli uilchildeggui uls bdog

    Хариулах
  • 202.126.89.205
    2020/08/06

    Хэн юм бэ эзэнгүй юм бичээд хүмүүсийг бухимдуулаад

    Хариулах
  • 202.9.40.126
    2020/08/06

    Øø новш oo !!!! Яасан ичдэггvй бузрууд вэ ? Хураан авч улсын орлого болгоно шvv !!!Монголчууд минь

    Хариулах
  • 66.181.161.96
    2020/08/06

    Deegvvree tomchuud ni ene tend bair avaad bayjaad bdag.end irged ni xvvxdiin 100000 gaa vrgeljlvvlj avax geed temtseed bdag.nuguu 2 tuil shig l bna daa.ulsaa boddoggvi xubia boddog xvmvvsiin xurungiig xuraaj ulsaa yduurlaas gargatsgaaya

    Хариулах
    • 66.181.161.39
      2020/08/06

      Yag zuv