News Paparazzi:Саруул хотхонд гарсан галыг унтраах явцад хүлээтэй эмэгтэйн цогцос олджээ

Moderator
2020/08/04

Бусадын амь насыг хохироогоод, өөрөө амиа хорлосон байж болзошгүй хэрэг өчигдөр Нийслэлд гарсан байж болзошгүй байна. 

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 115 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 21:49 цагт ОБЕГ хүлээн авчээ.  Улмаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид  22:45 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна.

Иргэн Б /22 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан, мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байдалтай байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлээд байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.88
    2020/08/05

    arxi arxi xar us tolgoi zalgidag jamtai

    Хариулах
  • 64.119.26.185
    2020/08/04

    Har tamhi baihdaa yorno ih heregledeg bolood bna

    Хариулах
    • 202.126.89.198
      2020/08/04

      har tamhi heregleed setgetsin uwchtei blno gj yu bhaw galzuu l hun bz