Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.
Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна.
Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.
Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.
Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.
Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.
Эдгээр асуудлуудтай холбогдуулан банкны удирдлагууд саналаа илэрхийлэв. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. 8 хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс юуны өмнө асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч актив удирдлагын компани байгуулах, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого гаргаж хэрэгжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд олон төрлийн АТМ, POS төхөөрөмжүүдээс татгалзаж, нэгдсэн нэг төхөөрөмжтэй болох, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг саналуудыг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн 8-р сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
66.181.161.61
Жагар шиг,Ганболд шиг 10 залуу нэгдэхэд монгол маш хурдан өндийн хөгжинө.
Хариулах202.126.88.55
Банкны үйл ажиллагаа зѳв гольдролд орж Тѳр засаг зѳв засаглаж хүүгээ хамгийн сайн бууруулсан Банкийг жичид нь тусгайлан анхаарах нь зѳв
Хариулах202.126.88.55
Банкиуд зээлийн хүүгээ уян хатан нѳхцѳлтэй болгоход ард иргэд болон аж ахуйн нэгж хувийн хэвшилийн үйл ажиллагаа сайжирч Тѳр засаг банкны үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй зѳв шийдвэр байна
Хариулах202.126.88.55
Ерѳнхий сайдын зоримог шийдвэр хэрэгжих юм байна Банкиуд зоримог шийдвэр гаргах хэрэгтэй
Хариулах66.181.161.12
Жагар нарын хүмүүс хүчтэй тэмцэл хийгээгүй бол МОНГОЛЫН төр хөдлөхгүйн дээ...
Хариулах66.181.161.12
Тэмцэгч Жагарт баярлалаа...
Хариулах66.181.161.85
Байрны 8% бууруулаачээ дэмжиж бна
Хариулах163.172.129.10
ЛОМБАРД,ББСБ-уудыг журамлаачээ дэндүү өндөр хүүтэй бна манжийн үед ч ийм өндөр татвар авдаггүй байсан бгаа юм даа
Хариулах202.55.188.92
Zeeliin hvv hurdan boltugai demjij bna
Хариулах192.82.78.187
Гадны банкийг хурдан оруулж ирэхийг засгийн газраас хүсэж байна.
Хариулах192.82.78.187
Зээлийн хүүгээ бууруулж, зээл боддог аргалалаа шударга болгож чадахгүй бол хурдан гадны банкнуудыг хурдан оруулж ирэхгүй засгийн газраас шаардаж байна. Ард түмэн чинь өндөр хүүтэй банкны зээлийн дарамтан дор ядуурч гүйцлээ.
Хариулах202.9.46.171
Тийм
122.201.21.213
Хурдан шийднэ байхаа.итгэж байна.хүлээж байна.
Хариулах202.179.4.178
Маш зөв бодлого байна. Зээлийн хүүг нэн даруй бууруулахгүй бол ард түмэн чинь ядуурч гүйцлээ
Хариулах192.82.66.210
Банкны хүү төлсөөр мөлхөж бна хувийн хэвшил хэцүү ядаж бхад энэ өвчин
Хариулах66.181.161.100
Ипотек 8 % бас бууруулах хэрэгтэй шүү
Хариулах122.201.21.4
Hurdhan neg shiideld hureech yasan yrdiin
Хариулах202.9.40.72
Засагт э/з-ийг дэмжих бодлого гэж байгаа бол зээлийн хүүг бууруулах нь гарцаагүй хийх ёстой ажил! Хамгийн гол нь банкууд зээлийн хүү бодох аргачлалаараа мөнгө хүүлж, луйвар хийж байгааг МБ, төр засаг нь яагаад харсан ч хараагүй юм шиг байгаад байдаг юм бээ?! 8% ийн хүүтэй 48 саяын зээл авсан хүн 200.0 саяыг төлдөг нь ариун явдал уу? Хүү бага байлаа гээд банкууд ингээд луйвардаад бн ш дээ! Төрд хүү бууогая гэвэл мянга түмэн арга, боломж, тогтолцоо бн. ЯАГААД ИЙМ ЮМ БЭЭ??
Хариулах192.82.74.81
Bankhnii Zeeliin khvvg mas yaraltai buuruulakh heregtei bnaa. Tsag aldalgvi hurdan shiidekh heregtei.
Хариулах202.9.46.253
Zeeliin huug mash yaraltai buuruulah shaardlagatai
Хариулах59.153.112.214
Zeeliin huu unendee tuilduulj bna yaraltai banknii huug buulgahiig shaardaj bn
Хариулах66.181.160.112
tsalingiin zeeliin hvv bol tengert hadaj bnaa.dendvv gehed dendvv bna.tiimees ene asuudaliig daruihan shiidverlej ogoorei dee.Amhilt
Хариулах192.82.75.186
bytelttei baiwal zygeersen dee. odoo zeelee yaj tuluh we gesen asuult tulgaraa baina. hetsy bn ard tymen chin. negseg ni bolood baigaa baih negseg ni bolohgyi tiichilj baina da harj yzne yy!
Хариулах202.72.242.177
Tsalingiin zeel bolon bvh torliin zeeliin hvvg jigd neg hemd buulgaj barih bodlogiin bichig barimtad tusgaj banknii tuhai huulind zeeliin hvvgiin hemjeeg oorchilj tusgah ajliig yaraltai hiih
Хариулах203.91.115.48
Банкны реформоо хийгээчээ. Хүү ньд дарлуулж дууслаа
Хариулах66.181.161.68
2019 onii bdlaar chanargui zeeldegch bolgoj huwigasan humuusee jaahan harj uzeed, ter todotgoloo buuruulaachee.
Хариулах103.212.118.60
Gadnii bank oruulahaas oor arga bhgui hadlamjiin huug baga bolgoh bank busiin zeeliin 1huvi bolgoh mashin zeel biznes 40sar bolgoh transkapital bank bus өндөр хүүгиин luivarchidаа мөнгө оимсонд хиинүү заилцгаа ард түмэндээ ээлгүи луиварчидаа
Хариулах203.91.115.41
tsalingiin zeeliin hugatsaag ni urtasgaad hvdiin ni bas buruulah heregtei
Хариулах203.91.115.50
16 xuviin xuu gej yriaad baixiin ter n xaana bainaa aviya
Хариулах202.126.90.151
Асуудал юундаа байхав та нарийн шуналд л бна захирлуудаа
Хариулах98.7.80.146
Зээлийн хүүгээс гадна, ноён ногоон талийж өглөө. 3000₮ боллоо л доо. Энэ ямар их хортойг ойлгох ухаан энэ төрийн томчуудад байна у. Монголын томоохон компаниуд бүгд хямралд орно доо. Дээр нь иргэдийнх нь наад захын амжиргаа будаа, элсэн чихэр (за гурил, мах, ногоогоо больё-яахав гэхдээ дагаад л өсгөдөг байхгүй юү), бензин шатахууны үнэ талийж өгнө. За тэгээд хэзээ ч жимсний бараа харахгүй гэсэн үг. За тэгээд бусад бүх юмны үнэ өснө шүү дээ.
Хариулах192.82.77.212
Үнхээр энэ банкууд тилерүүдээ цомогтгоочээ дээрээс нь АТМ ээ олон г тавиаад зардалаа танаач дээ нээх олон салбарууд л энд тэнд хоорондоо өрсөлдөөд л 1 том байшинд хэдэн ч банк байгаа н бүү мэд энэ олон ББСБ д аа бас оохон журамлах хэрэгтэй ш дээ үнхээр аймаар байна аа бөөн хүүгээр амдрагсад
Хариулах202.9.46.142
Urd n avsan zeeliin huugee buuruulaach.10 jil bolj bhd undsen zeel mash baga hasagdaj bn.Turiin bankni shimtgel.uilchilgeen d anhaar.mash udaan.
Хариулах66.181.161.48
Болоош дээ
Хариулах103.57.95.191
Болж байна, зээлийн хүүг маш бага болго
Хариулах