News Paparazzi: Н.Номтойбаярын хэргээс тусгаарласан ХХҮЕГ-ын ажилтанд ял шийтгэлээ

Moderator
2020/07/29

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын эхээр дөрвөн өдрийн турш хэлэлцэн долдугаар сарын 7-нд шийтгэх тогтоолоо танилцуулсан билээ. Тодруулбал, ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тэрбээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс зэрэг хүмүүстэй хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулсан гэм буруутай гэж шүүх дүгнэсэн. Улмаар Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил таван сар хорих ял оноов. ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваад гурав, дэд дарга Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял оноосон бол мэргэжилтнүүд болох М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Н.Алтансувдыг цагаатгасан юм. 

Тэгвэл уг хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгагдсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Уг нь түүнийг бусад холбогдогчийн хамт шүүх байсан ч өмгөөлөгч нь тухайн үед хуралд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр тусгаарлан шийдвэрлэхээр болсон юм. ХХҮЕГ-ын ажилтан түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.189
    2020/08/01

    3 terbum ideed 5 jil suusanch yahuu.

    Хариулах
  • 66.181.161.99
    2020/08/01

    Zaa da basal zohiomol hereg dee.

    Хариулах
  • 66.181.161.127
    2020/08/01

    Shorond baihdaa turiin alband ajillah erh ni tsagaadah ymuu huldvv malnuud baragdahgvi yma

    Хариулах
    • 202.55.188.83
      2020/08/01

      Чамаас тэнэг хүн нэг ч байхгүй пзда минь

  • 202.126.90.118
    2020/08/01

    Нямдаваа гэж Тэнгэр бөөний төвийн эзэн Цогтсайханы хүргэн, ховдын гөлөг даан ч их галзуураад, авилгал нэхээд бсан юм аа. Ял нь багаджээ!!

    Хариулах
  • 43.242.243.66
    2020/07/31

    Терд ажлаагvй, танилгvй, авилгал егеегvй бол монголын нийгэмд шоовдорлогдоно. Ядарсан ардууд.

    Хариулах