Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар спорт хорооны” үндэсний бөх, сур, шагайн харвааны баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын удирдлагууд баяр наадамд амжилттай оролцсон дээрх тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.
Тодруулбал, БХЯ-ны “Тэргүүний ажилтан цол тэмдгээр Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс, БХЯ-ны “Хүндэт жуух бичгээр Монгол Улсын заан М.Бадарч, “Дайчин алдар медалиар Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, “Дайчин алдар II медалиар Монгол Улсын харцага Ц.Одбаяр, Монгол Улсын начин Х.Цогтгэрэл нарыг шагналаа.
Мөн “Дайчин алдар III медалиар Монгол Улсын начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа, “Эх орны төлөө хүндэт тэмдгээр “Алдар спорт хорооны үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, “Эх орны төлөө II хүндэт тэмдгээр улсын начин Б.Орхонбаяр, “Эх орны төлөө III хүндэт тэмдгээр улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.
Шагналыг гардуулсны дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсээд цаашид “Алдар спорт хороо, баг тамирчдаа идэвхтэй дэмжиж ажиллана, та бүхэн түмэн олныхоо итгэлийг хүлээж цаашид амжилтаа бататгаж, ахиулж яваарай гэж захив. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 нь “Алдар спорт хорооны тамирчид байсан нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт аж.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.33
цэнгэлдэхийн аварга хха
Хариулах66.181.161.3
Balai box.xotsrogdson sport
Хариулах103.80.210.183
допинг бөхөд шан өргөдөгөө больмоор байна шүү. үнэн хүчийг үзэн барилддаг цаг өнгөрсөн. ирээдүйд хэзээ тэр цаг ирэх юм бүү мэд.
Хариулах