News Paparazzi: БНЭУ-аас ирсэн ламхай нар хандив өргөлөө

Moderator
4 цаг 50 минутын өмнө

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Мицан” ТББ-аас 1 450 000 төгрөгийг бэлнээр 6,5 сая төгрөгийн 1200 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

БНЭУ-ын Лао хотоос өнгөрсөн 06 дугаар саын 13-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 багш, 229 ламхай нараас ийнхүү сэтгэлийн хандиваа өргөж байгааг энэ үеэр онцолсон юм.

 Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна