News Paparazzi: Сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

Moderator
5 цаг 49 минутын өмнө

Өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон тухайгаа цахим орчинд нийтэлж, шуугиан тариад байсан.

Тэрбээр тухайн үед хэлэхдээ, 2015 оны зургадугаар сарын 16-н буюу түүний 16 насны төрсөн өдөрт уригдсан зочид болох томоохон компаниудын эздийн хүүхдүүд Г.Номуундарийн уух зүйлд мансууруулах бодис хийж, улмаар хүчирхийлсэн хэмээж байв. Түүнчлэн түүний олон нийтэд цацсан бичлэгт нэр бүхий 30 хүмүүс дурдагддаг бөгөөд тэд Г.Номуундарийн үеэл дүүг ч мөн хүчирхийлсэн тухай мэдээлэл байдаг аж. Тухайн хэргийг хоёр жилийн дараа буюу 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч, “хүчирхийлсэн гэх хэрэгт нотлох баримт байхгүй” хэмээх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд нь хаасан аж.

Харин дээрх нэр дурдагдсан 30 хүний Монголд байсан 14 хүнийг биологийн шинжилгээнд хамруулахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн болохыг хэвлэлд мэдээлжээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.142
    2020/07/22

    1 саяар торгосон гэнэ үү? Тэр мөнгө чинь баян бацаануудад цай уух мөнгө нь шт ирээд нь хүрээд үргэлжлүүлээд татаад явж бгаадаа

    Хариулах
    • 66.181.179.142
      2020/07/22

      Инээд

  • 202.21.108.247
    2020/07/21

    Buhel buten 14s bi ilersen gj bhad,yu ve,torgood torgood haagaad yavchihdag archaagui huuli yumdaa

    Хариулах
  • 103.212.118.9
    2 цагийн өмнө

    Хар тамхины хэргийг ингээд л хэрэгсэхгүй болгоод үл тоогоод байхаар улам л газар авна, дийлэхээ болихын цагт шүүгч таны хүүхэд ч хар тамхинд мансуурчихсан та дийлэхээ байсан л байх байх даа!!!! Энэ Мөнхөө гуай ач зээгээ үр хүүхдээ яаж өсгөв дөө?!!!

    Хариулах
  • 66.181.187.101
    2 цагийн өмнө

    Ymar davartsan ym be horih heregteishd buur ogshuultsen arai hetreh be huuli hendee uilchled bn

    Хариулах
    • 202.179.24.78
      2 цагийн өмнө

      дарга нарын хүүхдүүд тэгнэ л дээ,юу гэж шоронд суухав дээ