News Paparazzi: Нийслэлийн I ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлнэ

Moderator
9 цаг 7 минутын өмнө

Коронавирусийн халдвартай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсож, цахим хичээл орж, өнгөрсөн хичээлийг жилийг дуусгасан билээ. Харин одоо  хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруй хугацаа үлджээ. Бид үүнтэй холбоотойгоор I ангийн элсэгчдийг хэрхэн бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын Хими, биологи, эко боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Батбилэгээс тодрууллаа.

-Энэ жил I ангийн элсэлтийг нийслэлд хэзээнээс эхлэн, хэрхэн зохион байгуулах вэ?

-Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 15 сургуульд I ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулж байсан. Харин энэ жилээс Нийслэлийн төрийн өмчийн 140 сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд сургуульд элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн байгаа. Тиймээс тус цахим сан руу орж бүртгүүлнэ гэсэн үг. Ингэхдээ parent.esis.edu.mn гэсэн эцэг, эхэд зориулсан системд өөрийн мэйл хаягаараа нэвтрэх юм.

Үүний дараа хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн хувийн болон оршин суугаа хаягийнх нь дагуу хамран суралцах тойргийнх нь мэдээлэл гарч ирнэ. Ийнхүү эцэг, эхчүүд хүүхдийнхээ оршин суугаа хаяг, бусад мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж, баталгаажуулаад элсэх хүсэлтээ илгээнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь очиж, уламжлалт аргаар бүртгүүлэх юм.

Хамран суралцах тойрог буюу хэн аль сургуульд суралцах вэ гэдгийг Нийслэлийн боловсролын газрын даргын Хамран сургах тойрог тогтоох тухай А/36 тушаалаар баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой. Иймээс Нийслэлийн боловсролын газраас эцэг, эхчүүд сургуультай танилцах өдөрлөг зохион байгуулж, 140 сургууль, 258 цэцэрлэгийнхэн танилцуулгаа бэлдсэн. Тус мэдээлэлтэй 63973 эцэг, эх асран хамгаалагч танилцсан. 

-Хувийн өмчийн болон тусгай сургуулиудын элсэлтийг хэрхэн зохион байгуулах вэ?

-Хувийн өмчийн сургуулиуд элсэлтээ хэрхэн зохион байгуулах нь тус сургуулийн дотоод асуудал учраас Нийслэлийн боловсролын газраас элсэлт явуулах хугацааг нь тогтоох боломжгүй. Харин тусгай хэрэгцээт сургууль нь хамран сургах тойрогт багтдаггүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эмнэлгийн магадлагааг сургуульд авч очоод, уламжлалт аргаараа бүртгүүлж болно.

-Сургуульд элсэх зургаан настнуудын урьдчилсан бүртгэл хийдэг. Тус бүртгэлээс үзвэл энэ жил хэдэн хүүхэд сургуульд элсэх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн жил 37579 хүүхэд I ангид орсон. Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр энэ жил 39439 хүүхэд Iангид элсэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад 1800 хүүхдээр илүү байгаа. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх юм.

-Урьдчилсан бүртгэлийн дүн мэдээг үндэслэн хувьсах зардал, хичээлийн ээлж, нэг ангид суралцах хүүхдийн тоог гаргадаг. Эдгээр тооцоо гарсан уу?

-Нийслэлийн хэмжээнд сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээ больсон. Бүгд хоёр ээлжээр хичээллэж байгаа. Харин нэг ангид хэдэн хүүхэд суралцах тухай урьдчилсан тооцоо гараагүй.

-2019-2020 оны хичээлийн жилд сургуульд элссэн 37579 хүүхэд хаврын улиралд теле хичээл үзэж, үсэглэлийн баяр ч тэмдэглээгүй. Тэдний хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ?

-Теле хичээлийг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийг хэрхэн ашиглах тухай яамнаас заавар, зөвлөгаа гаргах байх. Мөн II ангийн сурах бичгийн агуулгыг өөрчлөхгүй. Тэд үргэлжлүүлэн хэвийн суралцана.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.85.86
    2020/07/24

    Хуучин шиг 8 наснаас нь элсүүлээд. 10 жил сурдаг болгомоор юм. 2019 оны 1р ангийнхан үнэхээр хэцүүдэж бна. Энэ жил бүр л худ боллоо.

    Хариулах
  • 66.181.161.97
    2020/07/24

    2014оны 10 сараас хойш төрсөн хүүхэд энэ жил 1-р ангид орохгүй гэсэн үг үү

    Хариулах
  • 202.126.88.202
    2020/07/23

    1р ангийн хүүхдийг онцгой анхаарч кабинетаар хичээллүүлэх хэрэгтэй Учир нь анхан шатны сургалт заавал багштай байх хэрэгтэй байнаа

    Хариулах
  • 202.9.46.2
    2020/07/22

    Онлайн хичээл бол худлаа юм бна лээ шүү бага ангийн хүүхдүүд хурдыг нь гүйцэхгүй сурч чадахгүй бна лээ 1 ангид орох хүүхэд бүрч чадахгүй шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.125
    2020/07/22

    9.1nd oroh ym bol onlain hicheel bol 1 r angid oroh hvvhedvvd vneheer hvdreltei hersvv shde oilgoh ch gvi

    Хариулах
  • 103.10.22.27
    2020/07/22

    1 angiin xvvxed orno gexed vnendee xetsvv bnaa tvrvv jil 1 angiin xvvxed min bvren vsgee vzej chadaagvi xicheel xaagdsan zuragtaar vzxeer tiim sain oilgoj chadaagvi ene jil bas dvv ni 1 angid orox ym xvvxed xotsrood bnaa7 nastaid ni ene jiliin xvvxdvvdiig oruulmaar bnaa 12 jil baixaar 10 jiltei bolgomoor yma

    Хариулах
    • 202.9.46.113
      2020/07/24

      Ха тйих 7 настай оруулдаг болчоосой

  • 66.181.161.40
    2020/07/22

    14onii 6.17 hvvhed orhiin boluu

    Хариулах
    • 66.181.161.125
      2020/07/22

      oron shde

  • 66.181.161.76
    2020/07/22

    9 sarin 1 end hicheel orkvi geed baiga tegheer hicheelin heregsel awaad nimer bnu

    Хариулах
  • 66.181.161.76
    2020/07/22

    namar surguil orhiim boluu yahiim bol sungan gehiin 10 sard ene koroono chn ed veэн geed baiga tegheer ene jilshgee hicheel orkvi baihiim bish bizde yahiim bol

    Хариулах
  • 202.179.21.197
    2020/07/22

    14 onii12.15 tursun hvvhed ene jil surguulild oroh yum uu

    Хариулах
    • 202.126.88.202
      2020/07/23

      орно гэс эн ш дээ

  • 178.38.125.218
    5 цагийн өмнө

    14 onii 12.19 nd tursun huuhed ene jil elsehgui uu ugui yu?

    Хариулах
  • 64.119.18.151
    6 цагийн өмнө

    14 on 12.31 nd tursun huuhed elsehgui gesen uguu?

    Хариулах
    • 202.126.89.229
      6 цагийн өмнө

      элсэнэ

  • 202.126.90.75
    6 цагийн өмнө

    hodoo oron nutgiinhaa surguuli tsetserlegiin uil ajillagaag neehiig hvsej bna

    Хариулах
    • 103.26.195.253
      6 цагийн өмнө

      neeh hereggui shd virus iin vaccine alban yosoor garch baij ayulgui bolno. heneggui zan iluu shu