News Paparazzi: С.Баяр нарт холбогдох шүүх хурал МАРГААШ болно

Moderator
9 цаг 19 минутын өмнө


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурлыг маргааш/2020.07.22/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.

Оюутолгой төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хамтаар долдугаар сарын 6-наас эхлэн шүүж эхэлсэн ч С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав,  Ч.Даваанямын өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлыг тусад нь хийхээр болсон юм.

Харин шүүхээс хурлыг товлоод байгаа нь энэ аж.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.193
    25 минутын өмнө

    С.Баяр ерөнхий сайд байхдаа Оюу толгойн гэрээг хар толгойгоороо хариуцна гэж телевизээр ярьж байсан шүү дээ.Одоо үнэнд гүйцэгдэх ёстой.

    Хариулах
  • 64.119.21.193
    28 минутын өмнө

    Оюу толгойн гэрээг хар толгойгоороо хариуцна гэж С.Баяр ерөнхий сайд байхдаа цэнхэр телевизээр хэж байсан шүү дээ.Гэрч нь ард түмэн. Нэгэнт ард түмэнд асар хохиролтой гэрээ болсныг цаг хугацаа харуулж байна.Иймд хэлсэн үгэндээ эзэн болж шүүхээр оноосон ялыг үүрэх нь зүй ёсны асуудал шүү.Хохирлыг ард түмэн хэдэн үеэрээ нуруундаа үүрэх бол оо

    Хариулах