Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдаар улиран сонгогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.
УИХ-ын чуулганаар гишүүдийн 93,3 хувийн саналаар Ерөнхий сайдаар дахин сонгосон нь түүнийг үйл хэргээ үргэлжлүүлэн, танхимын сайд нартайгаа хамтран улсынхаа хөгжил дэвшилд онцгой анхаарч, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг алдалгүй, хариуцлагатайгаар ажиллахыг сануулж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд дурьдаж байв.
Мөн уулзалтын үеэр парламент дахь сөрөг хүчинтэй хамтран ажиллаж, бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Эх Сурвалж Mass.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна