Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам болоход хоёрхон хоног үлдлээ. Цар тахалтай холбоотойгоор Монголчууд энэ жил цахимаар наадахаар болсон. Наадмын нээлт, хурдан морины уралдаан, хүчит бөхийг цахимаар хүлээн авч үзэх юм.
Тэгвэл наадмын бэлтгэлтэй зэрэгцэн бас нэгэн сонирхол татаж байгаа асуудал бол допинг хэрэглэсэн гэгдээд буй улсын аварга Э.Оюунболд барилдах эсэх юм. Түүнийг бэлтгэлдээ гарсан гэх мэдээлэл гараад байгаа бол Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав “Допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт хуульд бий. Тэгэхээр энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Допинг хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн холбоо нь шийддэг бөгөөд тус байгууллагуудын зүгээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн учир Э.Оюунболд энэ жилийн наадмаар өнжих бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
122.201.24.178
Нэгэнт шийдвэр гарсан бол яалаа л гэж барилдуулах вэ дэ.
Хариулах122.201.31.129
Давж заалдсан л болохоос анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв эсэхийг давж заалдах шатны шүүх шийднэ.
Хариулах192.82.76.90
Яаж барилдана гэж боддог байнаа ёс зүйгүй нөхөр юм
Хариулах