News paparazzi: УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС:Нийт 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан тул ойрын хугацаанд татан авна.

Moderator
2020/07/09

Улсын онцгой комиссын 26 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. 

Хуралдаанаас дараах гурван шийдвэрийг гаргасан байна. 

НЭГДҮГЭЭРТ, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарт үерийн уснаас хамгаалах далан, шуудуу барих ажлыг шуурхайлж төсөв болон бусад судалгааг хийх, автозам дагуух ус зайлуулах шугам сүлжээ бөглөрсөнийг цэвэрлэх ажлыг үүрэг болгожээ. 

Улаанбаатар хот 1000 орчим км авто замтай аж. Уг замын 60 орчим хувь нь ус зайлуулах шугам, сүлжээнд холбогдсон байдаг байна. Харин үлдсэн 40 хувь нь ус зайлуулах шугамгүй бөгөөд энэ нь 30-40 жилийн насжилттай хороолол дундах замууд аж. Шугам сүлжээ бөглөрснөөс үүдэлтэйгээр үерлэх эрсдэл их байгаа юм. Тиймээс даруй шугам хоолойг цэвэрлэх, сэргээн засварлах шаардлагатай хэмээн үзэж холбогдох албаныханд үүрэгджээ. Мөн гэр хорооллын үерийн даланг айлууд хааж бууснаас болж үер болох эрсдэлтэй байгаа аж. Тиймээс гэр хороололд нэмж үерийн далан барихад шаардлагатай төсөв, санхүү болон бусад ажлыг судлахыг мөн үүрэгджээ. 

ХОЁРДУГААРТ,  Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал өвчин гарч хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Уг хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргаж холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

ГУРАВДУГААРТ, Энэ сард 3000 иргэнээ татаж авахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Манай улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 12000 иргэнээ газраар болон агаараар татжээ.  Хамгийн гол нь тусгаарлах байрны багтаамж, эмч нарын хүрэлцээ зэргийг судалж байгаа аж. 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2600 иргэнийг тусгаарлах хүчин чадалтай байгаа аж. Тиймээс цаашид тусгаарлах байрыг нэмэгдүүлэхийн тулд Зочид буудлуудын эзэдтэй уулзах, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллахад тохиролцох ажлыг Улсын онцгой комиссоос яаралтай хийхээр болсон байна. Тусгаарлах байрны тоо, хүртээмжийг нэмж чадвал эмч нарыг нэмж ажилуулах чиглэлд ажиллах аж. Зочид буудлаар тусгаарлах байр болгон ашиглуулах хүсэлгүй эзэд бий. Тиймээс тэдэнтэй уулзах шаардлагатай гэж Ц.Ганзориг мэдэгдлээ. 

Мөн Шадар сайд Я.Содбаатар маргааш энэ ажлын хүрээнд Шуурхай штаб дээр ажиллахаар болжээ. Цаашид Солонгос руу 7 хоног бүр нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Хил хэзээ нээгдэхийг хэлж мэдэхгүй, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 107.196.222.134
    2020/07/11

    Монгол иргэддээ хилээ нээ! Би тэр тусгай үүргийн онгоцоор чинь явмааргүй байна. Хахууль нтр өгч чадахгүй болохоор багтахчгүй байх. Би 7 сарын өмнө АНУ-с Монгол руу буцах билетээ авсан. Буцах билетний маань үнэ 1,2 сая төг. Хилээ монголчууддаа нээвэл энэ зардлаараа харина гэсэн үг. Гэвч наад тусгай үүргийн онгоцонд чинь багтахын тулд дор хаяж 6 сая төг зарцуулах тооцоо гарч байна. Ам бүл 4 гээд тооцохоор 24 сая төг болж байна. Хүний зовлонгоор жаргал хийж ханасан бол одоо Монгол иргэддээ хилээ нээ!

    Хариулах
  • 83.251.248.219
    2020/07/11

    солонгос өмерик л гээд бхын европ руу нислэгээ нэм л дээ

    Хариулах
  • 2.75.54.2
    2020/07/10

    kazakstand bga 1500gaad irgediig yagaad awj yarj bolohgue bna uok

    Хариулах
  • 202.126.89.98
    2020/07/10

    Гэр бариад гаргаачээ.

    Хариулах
  • 172.58.143.116
    2020/07/10

    За Ашгүидээ Засгын Газар маань Яааралтаи Хурданл Иргэдээ Авах Нэмж Онгоцоо Гадны оронтои Тохиролцож Онгоцны хүртээмжээ Нэмэхгүи Бол Энэ баидлаар Мөд Явахгүи бнаа Одоо 7 дахь Сардаа орж бнаа Хүнд Тэвчээр Барагдаж бн шүү Баярлалаа

    Хариулах
  • 109.29.101.45
    2020/07/09

    ter tsusgai ongotsoo boli oo! zugeer l bid irsen bileteeree bolon irsen ongotsooroo butsaad yavchikhaya! busad ulsiin ongotsnuudiig khuleej av! turkeer irsen turkeer butsmaar baina. khorikh khugatsaagaa 14 khonog bolgoochee!!! Ene covid iig bitgii biseness bolgotsgoogood khogshin zaluu khuniig khund baidald oruulaad bai.

    Хариулах
    • 66.181.167.246
      2020/07/10

      yag zob tiim shvv.

  • 119.224.174.91
    2020/07/09

    Naashtai bgaad bayarlaj bna, thdee uneheer udaan bn shuu, humuus 5 sar yahaa medehgu huleej bgaa geed bodood uzeerei, ta, tanii ur huuhed, aav, eej huvi zaya n haashaa boloh td.hoigu, hezee avah n td.gu, oron bairgu, gudamjind bn geed bodood uzeerei. Tgeed iim humuus tiim undur uneer ochno gheer bas uneheer hetsuu, hun gedeg talaas n handaj neg uzeerei.

    Хариулах