-МАН-ЫН ХӨГШЧҮҮЛ САЙД БОЛОХООР ГҮЙЛДЭЖ БАЙГАА АЖ -
МАН харагдаж буй шигээ нам, гүм биш байна. Харин эсрэгээрээ сайдын албан тушаалын төлөөх их “зодоон” тус нам дотор эд өрнөж байгаа аж. Сонгуулийн үр дүнд 62 гишүүний суудал авсан МАН одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ батлахад л ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно Тиймээс өнөө, маргаашгүй У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад томилж араас нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ томилох шаардлага бий.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх хэнийг аль яаманд томилохоо тохирч, уг ажлыг ерөнхийд нь жигдэлсэн байсан ч сүүлийн өдрүүдэд намынх нь хөгшчүүл гүйж орж ирээд “Бид нар сайд болно” хэмээн шахаж, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа сурагтай.
Тухайлбал, Ө.Энхтүвшин сайд болохоор Боловсролын яамыг залуустай булаацалдаж У.Хүрэлсүхийн өмнө, хойгуур гүйж буй сураг байна.
Энэ жилээс Боловсролын яамнаас соёлын салбарыг салгаж Соёлын яамыг тусад нь байгуулна. Ингээд тус салбарыг мөн л нэг хөгшин /нэр дурдсангүй/ залуустай булаацалдаж өмнүүр нь орон гүйж байгаа аж.
Энэ мэтчилэн, Ч.Улаан, Д.Дамба-Очир, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын хүмүүс залуустаа боломж олгохгүй, жонхуу зуурч яваа мэдээлэл байна. У.Хүрэлсүхийн хувьд шинэчлэл хэрэгтэй салбар учир боловсрол өндөртэй, мэддэг залуу хүмүүст нь даалгах бодолтой байгаа аж уг нь.
-Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮХЭД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР
ГАДААДАД СУРСАН Ч ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ-
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад боловсрол эзэмшсэн ч зээлээ эргүүлж төлөөгүй төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн баримт мэдээлэл өнгөрсөн өвөл хэвлэлүүдэд дэлгэгдсэн. Тэдний дунд одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүүхэд байсан билээ.
Тодруулбал, түүний хүү Э.Золбоо 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл авсан ч төлөөгүй тухай мэдээлэл зарим хэвлэлд гарч байжээ.
Ө.Энхтүвшин нь 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаанд өөрийнхөө хүүд Боловсролын зээлийн сангаас 16.000 доллар гаргуулж гадаадад сургачихаад зээлээ төлөөгүй байна. Ийм ёс зүйтэй хүн Боловсролын сайдад тэнцэх үү Ерөнхий сайдаа.
Нөгөөтэйгүүр Ө.Энхтүвшин бол 2000 оноос хойш тасралтгүй 20 жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажилласан хүн. Тэр бүү хэл намын даргын албан тушаалыг хүртэл хашиж ирсэн. Сүүлийн жилүүдэд тасралтгүй Шадар сайдаар ажиллаж байна. Ийм хэмжээний албан тушаалын намтартай хүн юм үзэж, нүд тайлсан юм шиг байж залуустаа боломж олгохгүй, гишгэлж буйг юу гэж ойлгох вэ. Түүнд Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг өгөхөөр тохирсон ч тэрбээр өөрөө Боловсролын сайдад сонирхолтой байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.126.89.92
Дэмий сайданцар байсан, их хуралд орох гэж л богинотхугацаанд хийсэн, гэхдээ хамгийн самарсан нь отгонбаяр, гантомор 2 шуу
Хариулах202.126.89.45
Nyamdorj Enkhtuvshin odoo boli tehuu. Buur mumi boltloo uls turd bhiimuu. Zaluuchuudad zaigaa tavij ug l duu
Хариулах103.26.194.16
Чадвар сайтай залуучуудаасаан сайд нараа тавиа.Одоо Энхтүвшин Нямдорж Батболд гм хэрэггүй эд нар шинэчлэл хийхгүй шү дэ.Болж өгвөл сайд нар тухайн салбарын мэргэжлийн хүн байх хэрэгтэы.
Хариулах66.181.161.105
Баатарбилэгийг нахичаач. Ер нь зарим нэгийг нь солихгүй байж болдоггүй юм уу?
Хариулах202.9.40.123
Medleg.chadvargui evgen.hegshid odoo zaigaa taviad egeech.Ta naraas 30 jil sonsoogui ugiig DORJHAND helj bn shde.Medleg zaluuchiud ingej ajillah bla.
Хариулах66.181.165.211
өө албан тушаалд тавихгүй бол уурладгийн.Тэгж уурлаж эрхэлж байгаад шадар сайд болж байсан
Хариулах66.181.184.81
Yamar ch ih shunal ve? Chadaltai zaluust bolomj uguud amar taivan amidarch chadahgui yum uu? Het ih shunal setgetsiin huvid asuudaltai l baidag yum daa!!!!!!!!
Хариулах