“Тоёоко Инн” зочид буудалд Сөүл-УБ, Сиатл-УБ нислэгээр эх орондоо ирэн тусгаарлагдаж буй 350 иргэний зүгээс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт гомдол гаргаж, манай редакцад хандлаа.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус зочид буудалд тусгаарлалтад буй хүмүүсийн хоол муудсан, гашилсан байсан ба хоолноос үс, ноос гарах зөрчлүүд давтагдсаар байжээ. Тодруулбал, Зургаадугаар сарын 27-ны 14:00 цагт Тоёоко зочид буудалд түгээсэн II хоолонд хөгцөрч муудсан өндөг, исэж муудсан байцаан салат, гашилсан төмсний нухаш байжээ. Энэ хоолноос болж тусгаарлагдаж буй хоёр иргэн гүйлгэж, бөөлжин хоолны хордлогод орсон байна.
Тусгаарлах байранд байрлаж буй бага насны хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээгүйн улмаас эцэж, хөгшин настай хүмүүсийн даралт хэт ихсэх, нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдэд сүү орохгүй байгаа талаар бидэнд хандсан иргэн мэдээлсэн юм.
Зургаадугаар сарын 21-нээс эхлэн Тоёоко зочид буудалд тусгаарлагдаж буй иргэд өдөр бүр гаднаас хүргэгдэж буй нийтийн хоол нь:
Дээр дурдсан зөрчлүүдээс шалтгаалан энэ тусгаарлах байранд байрлаж буй бага насны хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээгүйн улмаас эцэж, хөгшин настай хүмүүсийн даралт хэт ихсэх, нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдэд сүү орохгүй байгаа талаар бидэнд хандсан иргэн мэдээлсэн юм.
Бид иргэдийн тавьсан гомдлын дагуу тус зочид буудалд тусгаарлагдаж буй хүмүүсийн хоол, хүнсийг хариуцаж буй Дэд хурандаа н.Алтансүхтэй холбогдон тодруулахад “Тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Бид иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн” гэлээ.
Харин УОК-ын Шуурхай штабын 18001105 утсаар холбогдоход “Тоёоко Инн зочид буудалд тусгаарлагдаж буй иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд ажиллаж, асуудлыг шийдвэрлэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ.
Мөн “Тоёоко Инн” зочид буудлын Ерөнхий менежер Б.Нарангарав “ Манай зочид буудалд 300 гаруй хүний хоол хийх хүчин чадал байхгүй учраас бид тусгаарлалтад буй иргэдэд хоолоор үйлчлээгүй. Гаднаас хоол авчруулсан ” гэдгээ мэдэгдлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад
“УОК-оос гаргасан хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас тодорхой тооны бүрэлдэхүүн бүхий тогооч нарыг анги байгууллагуудаас татан ажиллуулж байна. Алдаа дутагдал гаргахгүйг хичээн ажиллаж байгаа” гэв.
Тусгаарлалтад буй иргэд нэг өдрийн 50 мянган төгрөг төлдөг. Үүний ердөө 13 мянган төгрөгийг өдрийн гурван удаагийн хоолонд зарцуулдаг байна. Нийт 21 хоногийн турш тусгаарлалтад байсан нэг иргэн нийт 1 сая 50 мянган төгрөг төлж байгаа юм.
Эх сурвалж: GOGO.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
202.21.108.52
Солонгосоос ирж байгаа хүмүүс тэнд өндөр үнээр шинжилгээнд хамрагдаад ирж байгаа эрүүл хүмүүс шүү харин тэднийг гэрт нь тусгаарлах хэрэгтэй байна шүү хэл амч гарахгүй амар шүү дээ
Хариулах122.38.114.24
Ахмад настан
Хариулах122.38.114.24
21 хоногийн хөл хориогоо цуцлаач!!!.. Дэлхийн ямар ч оронд 21 хоног гэж байхгүй, Монголын туйлширсан дарга нараа, та нарт АРД ТҮМНИЙ ядуу байх нь ямар ч хамаагүй, зөвхөн хоосон НЭР ТӨР хэрэгтэй юү????...
Хариулах122.38.114.24
Ахмад настан
Хариулах122.38.114.24
ҮНЭН ХЭЛСЭН ХҮНД ДАРГА НАР ДУРГҮЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ДУРГҮЙ.???...
Хариулах122.38.114.24
Ахмад настан
Хариулах122.38.114.24
Гадаадаас ирж байгаа эрүүл хүмүүсийг 21 хоног хорьж, 1.0 сая 50.0м/т-өөр торгодог харгис хуулиа нэн даруй цуцлаач гэж олон иргэн шаардаж байна!!!??? АРДЫН НАМЫН засгийн газар АРД ТҮМНЭЭ яагаад гадуурхаад, хавчиж хяхаад байна вэ??!!!... Нэр төр хөөцөлдсөн ЭМ Яамны энэ хэдэн дарга, Сайд, эмч нар ядарсан ард түмнийг бүр дарамталж дууслаа, өвчтэй-сэжигтэй хүмүүсээ ялгаж аваад, эрүүл хүмүүсээ гэрт нь явуулаад, 14 хоногт нь хянаад, харилцаад байж болно шүү дээ!!!???..
Хариулах180.235.184.5
Буудлын бизнесээ явуулж байхгүй юу даа..
103.26.194.107
Sanaataigaar buudliin ner hunded haldaj bga haragdaj bn. Ulsaas huviarlagdsan gazar hool hiilgej zooj avchirch bga. Comment ustgaad bh yum tanaih.
Хариулах103.26.194.107
Hooliig n hajuuhiin tsetserlegt n ulsaas hiilgej bga shuu dee. Buudaliin ner hundiig ungaah gesen niitlelt ingej bichij bolohgui shuu. Ehleed medeegee lavlaj shalga.
Хариулах103.57.94.82
teged odo yahaw de tegehes tegeh gej ogson bishde albatai um shg yah gej ingedegiin
Хариулах115.37.70.222
albatai shd tenegee, munguu tulj bgaa humuus
211.36.132.95
Chi orond ooriigoo taviad uzeerei
182.214.30.45
Albatai yum shig gsen chin yu gsn ig uu.munguu tulj bna naad humuus chin.oilgohgui bgnmu