Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаан аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Харин Нийслэлийн Засаг дарга чөлөөлөгдөхөөсөө өмнө Баянгол, Багануур дүүргийн Засаг дарга нарыг ажлаас нь чөлөөлөх юм байна.
Учир нь, шинээр сонгогдсон парламентын гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээсээ өмнө УИХ-ын тухай хуулиар хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөөгүй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ёстой аж.
Тэгвэл,
Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин
Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамбын Батсуурь
Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд
Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатар
Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал
Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут
Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн Амарсайхан
Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн Сандаг-Очир
НИТХ-ийн төлөөлөлгч Энхтайваны Бат-Амгалан
Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа нар нь УИХ-ын 2020 оны парламентын анхдугаар чуулганыг нээхээс урьтаж, Ерөнхий сайд, хотын даргын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүний үнэмлэхийг шинээр сонгогдсон гишүүдэд олгосон тул тангаргийг энэ долоо хоногт өргүүлэх магадлалтай байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна