Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Сэжигтэй тохиолдол нь 27 настай, эрэгтэй хүн байгаа юм. Тэрбээр одоогоор тус аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргэгдсэн байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна. Тухайн сэжигтэй тохиолдолтой 50 гаруй хүн нэгдүгээр хавьтал болсон бол 400 гаруй хүн хоёрдугаар хавьтал болжээ" гэв.
ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Тарваган тахал өвчний халдвар нь тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхэд дамждаг. Тухайн иргэний хувьд байгалийн голомтот бүс буюу тарвага дунд өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 22-ны өдөр өвчлөл ихтэй бүсээс гэр бүл, найз нөхөдтэйгөө гурван тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэжээ. Ингээд зургаадугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хандаж, улмаар Бүсийн оношилгооны эмчилгээний тасагт тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэсэн оноштой хэвтэж байгаа юм. Бид яаралтайгаар шинжилгээ хийн ажиллаж байна." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна