"Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-өөс 16, 20, 24, 28-ны өдөр болон долдугаар сарын 01-нд "Гадаадад гацсан монголчуудын төлөө" жагсаалыг зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн.
Өнөөдөр тав дахь удаагийн эсэргүүцлийн суулт боллоо. Өнөөдөр "Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-ий тэргүүн Э.Одбаяраас гадна гадаадад гацсан хүмүүсийн ар гэрийнхэн ирж оролцлоо.
Энэ үеэр Э.Одбаяр "Бид Засгийн газар, Улсын онцгой комисст шаардлага хүргүүлсэн. Удаа дараа шаардлага хүргүүлсээр байтал хариуг өгөхгүй байна. Өмнөх удаа МАН-ын Хуулийн хэлтсийн дарга Р.Саруулд шаардлагаа гардуулсан. Өнөөдөр шаардлагын хариугаа авахыг шаардаж байна. Гарч ирээд авахын оронд хаалга, үүдээ түгжиж байна.
Гадаадад олон мянган монгол иргэн хүнд нөхцөл байдалд байхад У.Хүрэлсүх сонгууль, наадам хийж тоглолт зохион байгуулах гэж байна. Түүнийгээ даруй зогсоо. Өнөөдөр хоёрхон онгоцтой боломжоороо авчирч байна гэж шоудаж байхын оронд гадаадын нэг авиа компанийн онгоцыг түрээслэх ёстой шүү дээ. Хотоор дүүрэн зочид буудал байна. Тусгаарлах байргүй байна гэж худал хэлэхээ боль. 10 онгоц түрээслэхэд 2000 иргэнээ авчирч болно. Тэр хүмүүс мөнгөө төлөөд ирнэ. Хилээ хаачихаад коронавирусээр улс төр хийж шоудахаа боль. Бүх нөөц бололцоогоо ашиглаж зохион байгуулалтын ажлыг хий" гэлээ.
Тэрбээр шаардлагын хариуг өгөхийг шаардаж Тусгаар тогтнолын ордны хаалга руу улаан будаг цацсанаас гадна Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг бичсэн цаасыг цацсан юм.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг баривчилж авч явлаа.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай