News paparazzi: Цэргийн төв эмнэлэгт байгаа 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Moderator
5 цаг 8 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий нийтээр сүүлийн 24 цагийн хугацаанд 148,000 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн байна. Шинэ өвчлөлийн тал гаруй хувь нь Америк тив, өмнөд Африк тивд бүртгэгдсэн.

  • Франкфурт-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 526 зорчигчид ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д ес, цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг шилжүүлээд байна. Цэргийн төв эмнэлэгт  байгаа 9  хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр байна. Бусад хүмүүсийг зочид буудалд байрлуулсан. Одоогийн байдлаар ажиглалтын байранд 2,184 хүн байна" гэлээ.