Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр /2020.06.13/ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газрын 23:22 цагт хүлээн авчээ. Улмаар аврах багийн алба хаагчидыг очиход 1 нас 7 сартай эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, эндсэн байжээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүд зусланд гарсан энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, нүхэн жорлон худаг зэрэг хүүхэд унаж, бэртэх зүйлсийг хааж таглах зэргээр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна