News paparazzi: Цоохор ирвэсийн түүхий эд болох нэг ширхэг нойтон арьс хадгалж, худалдаалахыг завджээ

Moderator
Өчигдөр 11 цаг 11 минут

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Наран туул олон улсын худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд энэ оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад оруулсан Цоохор ирвэсийн түүхий эд болох 1 ширхэг нойтон арьс хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүллээ. Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Цоохор ирвэсийн түүхий эд 1 ширхэг нойтон арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтанд зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26.000.000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба