Бүгд найрамдах Энэтхэг улсад шавилан сууж буй ламхай нарыг эх оронд нь авчрахаар МИАТ ТӨХК-ийн онгоц өчигдөр 09:00 цагт Улаанбаатараас хөөрсөн.
Энэхүү онгоцоор эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 256 ламхайг, Лаос улсаас 10 монгол иргэн нийт 266 иргэнээ татан авчирч байна. Уг нислэг нь БНЭУ руу үйлдэж буй хоёр дахь нислэг болсон юм. Тус улс руу тавдугаар сарын 18-нд анхны нислэгээ үйлдэж, 159 иргэнээ тавдугаар сарын 19-нд авчирч байв.
Ламхай нарын тусгаарлах байрны зардалд 230 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь