АНУ-д гэр бүлээрээ амьдарч байсан Монгол иргэн Ц.Гантөмөр нь ковид-19 цар тахалаар амь насаа алдсан гэх харамсалтай мэдээллийг түүний хүү Г. Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа олон нийтэд хүргэлээ.
Тэрээр элэн нэгт Монголын ахан дүүгээсээ хандив хүсч байгаагаа мөн илэрхийлсэн видеог хийжээ. Талийгаачийн эхнэр хүүхэд коронавирусын халдвараар өвчилсөн тул Монголын ард түмнээсээ хандив хүссэн байна.
ЭМГЭНЭЛ
Цэрэнчимэдийн Гантөмөр (1955-2020) Бидний дунд ажиллаж амьдарч байсан Цэрэнчимэд овогтой Гантөмөр нь 2020 оны 6-р сарын 4-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуульд Цахилгааны Инженер мэргэжилээр төгсөж, Геологийн Төв Лабораторид мэргэжилэрээ ажиллаж байлаа.
Тэрбээр сүүлийн он, жилүүдэд АНУ-ын Чикаго хотноо гэр бүлээрээ ажиллаж амьдарч байв. Гэргийдээ халамжит хань, гурван хүүхэддээ хайртай эцэг нь, зээ нартаа элбэрэлт өвөө нь, анд нөхөддөө үнэнч туслах, төрөл төрөгсөд, ах, дүү, хамаатандаа өмөг түшигтэй эрхэм нэгэн байв. Таны гэгээн дүр, эрхэм зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно. Үр хүүхэд хань ижилд нь Чикагод ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье Мөн талийгаачийн маань эхнэр хүүхэд энэ өвчний халдвар авсан байна, тиймээс бүгд халуун сэтгэлээр ханвидын аянд нэгдэхийг уриалж байна.

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна