Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2020.06.11/ гэртээ байсан хүүхэд 10 давхар барилгаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан гэсэн харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ байсан гэдгийг тогтоосон. Хүүхдэд тавих хараа хяналт, ямар шалтгааны улмаас өндрөөс унасныг шалгаж байгаа. Иргэд оршин суугаа газрынхаа эрсдэлийг сайтар тооцдог баймаар байна. Хэрвээ орон сууцанд амьдардаг бол цонхны хамгаалалт бэхэлгээг сайжруулмаар байна. Манайх гэр хороололд амьдардаг юм гээд хаалга, цоож, гал гарах эрсдэлээ давхар тооцож, хүүхдүүдээ хамгаалж баймаар байна. Бага насны хүүхдүүд хохирогч болж байна. Уг харамсалтай тохиолдлоос гадна энэ сард дахин нэг хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн” гэдгийг хэлж байв.
Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хорооны дугаар байрны зургадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19.00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь гурван сартай охин "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Мөн өчигдөр 17-20 насны хоёр эмэгтэй хүүхэд голын усанд живж байсныг онцгойгийн алба хаагчид амь насыг нь аварчээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай