News paparazzi: Хар цаас халаах явцад гал гарсан байж болзошгүй

Moderator
2020/06/10

Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.06.10/ Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас мэдээлэл сонслоо. Улсын их дэлгүүрийн зургаан давхар барилга нь 1961 онд сэргээн засварлаж барьсан, 59 жилийн насжилттай хуучны барилга. Өнгөрсөн ням гаригт Улсын их дэлгүүрт гал гарч тав, зургаа, долдугаар давхар бүхэлдээ шатсан.

  • Урьдчилсан байдлаар дээвэрт засвар хийж байсан ажилтан хар цаас халаах явцад дулаалга хөөсөнцөрт хүрснээр гал гарсан гэж албаныхан үзэж байна. Уулзалтын үеэр албаныхан “Гэхдээ энэ бол эцсийн дүгнэлт биш. Шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэдгийг онцоллоо. Одоогоор Улсын их дэлгүүрт угаарын хий бүрэн арилаагүй, их хэмжээний ус тогтсон нөхцөл байдалтай байгааг ОБЕГ-аас мэдээллээ.