Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Жр манай улсад айлчилж аргаль агнасан билээ. Гэхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Трамп Жр нь аргалийг зохих зөвшөөрөлгүй агнаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж эхэлсэн.
Тэгвэл тус аялалын үеэр хувийн хамгаалалтын үйлчилгээнд 75 мянган долларыг улсын төсвөөс гаргуулан зарцуулсан нь баримт бичгээр нотлогджээ.
Эдгээр баримт бичигт Трамп Жр-ийн Монгол дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хийсэн уулзалт, нэмэлт нислэгийн зардал зэргийг багтаагаагүй бөгөөд АНУ-ын нууц албаны баримт бичигт аяллын зардлыг анх ойролцоогоор 17,000 доллар хэмээн мэдэгдсэн байжээ.
Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлаа ерөнхийлөгчийн хүү хувиасаа төлсөн гэж Трамп Жр-ийн төлөөлөгч CNN сувагт өгсөн тодруулгадаа тайлбарласан байна. Өчигдөр илэрсэн санхүүгийн зөрүүтэй мэдээллээс өмнө Трамп Жр-ийн найман өдрийн аялал АНУ-ын иргэдийг бухимдуулж нэлээд хүчтэй хяналтанд ороод байсан юм.
Мөрдөн байцаагчдын бүлэг Трампын гэр бүлийн тусгай хамгаалалтын зардал өмнөх ерөнхийлөгч Обамагын гэр бүлийнхнээс илүү гарч байгааг тогтоожээ.

Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна