Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа. Харин өнөөдөр 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа ч, тэднийг авч ирэх боломжгүй байгаа юм. Тэдний багагүй хэсгийг БНСУ дахь иргэд эзэлж байгаа гэх мэдээлэл бий.
СОНСОХ:
Наранцэцэг Анхбаяр · БНСУ дахь МИАТ-ын ажилтан Энхбат монгол иргэдтэй зүй бус харьцсан уу
Харин БНСУ-д байгаа иргэдийг тус улсад суугаа манай элчин сайдын яам болоод МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчид хүлээж авч уулзахгүй, асуудлыг нь шийдвэрлэх талаар ажиллахгүй байгаа гэх зарим иргэд гомдол гаргах болсон.
Тэгвэл нэгэн бичлэг сошиал орчин тархаад байна. Учир нь БНСУ дахь МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын ажилтан Энхбат эх орондоо буцах талаар мэдээлэл авахыг хүссэн зарим монгол иргэдийг өрөөнөөсөө гарахыг шаардаж, хөөсөн байж болзошгүй байна. Харин түүний энэхүү үйлдэлд иргэд “Эх орондоо буцахаар зорьж байгаа хүмүүстээ Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагч ингэж хандах нь буруу, тухайн албан хаагчийг үүрэгт ажлаас нь яаралтай чөлөөлөх хэрэгтэй” зэргээр байр сууриа илэрхийлж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь