Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзэн иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн НААМДЫГ ЗОХИОН байгуулахаар болсон.
Мөн наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах "түр журам" баталж мөрдөхөөр болоод буй.
Ямартай ч бөхчүүд болон урлагийнхан бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ сарын 15-аас бөхчүүд аймаг, аймгаараа бэлтгэлдээ гарахаар болсон гэх мэдээлэл байна. Гэхдээ өмнөх онууд шиг бөөнөөрөө гарах бус 20, 20 оороо хэд, хэдэн хэсэгт хуваагдан гарах юм. Тухайлбал, Төв аймгийн бөхчүүд нэг галд хориос дээш бөх байж болохгүй гэдэг зөвлөмжийн дагуу гурван хэсэгт тусгаарлагдан бэлтгэлээ базаах аж.
Тус аймгийн бөхчүүдийн хувьд "Бидэнд зөвлөмж ирсэн. Гэхдээ бээлий, масктай барилдах боломжгүй. Халуунаа үзэж шалгаж бол болно. Нэгэнт бэлтгэлдээ гарсан бол тусгаарлагдсан л гэсэн үг. Гаднын хүмүүстэй харьцдаггүй шүү дээ" гэлээ.
Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. Харин долдугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.
Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа билээ.
Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ