Дорнод аймгийн төв Хэрлэн сумын VIII багийн Цантын хүр гэдэг газарт оршин суудаг Б-гийн гэрийн гадаа сум дэлбэрснээс зургаан настай хоёр хүүгийн нэг нь нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн байна. Мөн тухайн үед гэртээ байсан 12 настай охин нуруундаа шархаджээ.
Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Цагдаагийн газраас Засаг дарга М.Бадамсүрэнд хандан холбогдох арга хэмжээ авхуулах саналаа албан бичгээр илэрхийлсэн юм байна. Улмаар ЗХЖШ-аас томилогдсон хайгуул, устгалын тусгай бүлгийнхэн Дорнодод ажиллаж, Хэрлэн сумын V багийн нутаг, Өгөөмөр гэх газраас цэргийн зориулалттай, 13 нэр төрлийн 176 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгох ажиллагааг цагдаагийн ажилтнуудтай хамтран зохих журмын дагуу гүйцэтгэсэн талаар Өнөөдөр сонины дугаарт нийтлэгджээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт сум, галт хэрэгслийн хайгуул, устгалын бүлэг ажиллаж их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус арга хэмжээ нь гурван хүүхэд суманд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон үйл явдалтай холбогдуулж дээрх арга хэмжээг авч байжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь