УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эдгээр өдрүүдэд олон нийтээс хандив цуглуулж сонгуулийн зардлаа босгож байна. Нэр дэвшхийн тулд намдаа зуу зуун саяар нь хандив өргөсөн улстөрчид хандив гуйж байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тухайлбал эдгээрийн дунд төрсөн охин нь хагас тэрбумын үнэтэй порше машин хөлөглөдөг Т.Ганди, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Э.Долгион нар хандив гуйсан нь олны эгдүү, дургүйцлийг төрүүлээд амжлаа.
Тэгвэл ядарсан ард түмнээсээ хандив гуйсан дараагийн улстөрчөөр тэрбумтан Д.Өнөрболор тодроод байна. Тэрбээр энэ тухай цахим хуудастаа, "Миний бие улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуульд төрж өссөн Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж буй билээ. Сонгогч түмнийхээ итгэл сэтгэлийг өндөрт өргөж ажиллахын төлөө, Сэлэнгэ аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө, өрх бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө, ирээдүйдээ зовинох биш, ирээдүйдээ итгэх итгэлийн галыг хүн бүхэнд асаахын төлөө би хариуцлагатай зүтгэх болно. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 53- 56 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үйл ажиллагаандаа зориулж зардлын данс нээж буйгаа үүгээр мэдэгдэж, сонгогч олон түмэндээ хандаж байна.” хэмээн бичжээ.
Нэр дэвшигч Ж.Баясгалангийн мэдэгдэл
Сонгуулийн тухай хуульд “Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид олон нийтээс хандив цуглуулах нь нээлттэй” гэж заасан. Гэхдээ энэ нь хүн бүр хандив цуглуулж, гуйлга гуй гэсэн үг биш юм. Тиймдээ ч бизнесийн салбарт тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй, үр хүүхдээ үнэтэй машинаар тансаглуулдаг нөхдүүд ард иргэдээс хандив гуйх нь зохимжгүй юм. Ухамсраараа татгалзвал ухаантай харагдах гээд байна. Тэдэнд зөвлөөч.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай