Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны хуваарийг танилцууллаа.
Энэ үеэр цагдаагийн байгууллагаас гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн гаргасан зөрчлийн талаар мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага цар тахлын үед нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад 4,800 гаруй албан хаагч ажиллаж байна.
Ард иргэдэд гурван зүйлийг хэлье.
Нэгдүгээрт, гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан.
Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий.
Одоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөлөө. Энэ бол давхардсан тоо. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна.
Гуравдугаарт, Цар тахлын аюулаас амны хаалт хамгаалж байгаа дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Амны хаалтаа сайн зүүхэд ард түмэн анхаарч, таны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал гэдгийг дахин санана уу. Амны хаалтаа дахин зүүцгээж байхгүй бол нэг том эрсдэл болох магадлалтай байна" гэв.
Эх сурвалж: IKON.MN
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай