Өнөөдөр НҮБ-ийн “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна.
Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ.
Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 24 дүгээрт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ.Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 гаруй "цэнхэр дуулгатан"-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна.
Анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй.
“Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг.
Монгол Улсаас Өмнөд Суданд энхийг сахиулж буй ахлах түрүүч Д.Отгонжаргал НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй сургуулийн хүүхдүүдэд монгол дуугаар ая барьж буй сайхан агшинг зурагчин Линсэй Аддарио ийнхүү буулгажээ. Д.Отгонжаргал нь Өмнөд Суданд энхийг сахиулж буй 1,600 эмэгтэйчүүдийн нэг юм.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна