Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "
Тавдугаар сарын 4-ний өглөө Монгол Улсын засгийн газар, Монголбанк, СЗХ, Монгол Улсын шүүх, прокурор хууль хяналтын байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг Монгол Улсаа Саарал жагсаалтаас гаргах чиглэлээр хоёр удаа тайланг ФАТФ-д тавьсныг та бүхэн мэднэ.
Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд асуудалтай буюу үүрэг өгөгдсөн байсан зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэдгийг бичсэн байна.
Ийнхүү биднийг саарал жагсаалтад оруулсан байсан зургаан нөхцөл байдлыг бүгдийг нь арилгаж чадсан гэдэг сайн мэдээг хүргэж байна. Даалгавраа амжилттай биелүүлэхэд бүгд хамтран ажиллаж чадлаа. Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье" гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлснээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно. Төрийн байгууллагууд баг болж ажилласны үр дүн гарлаа гэж харж байна" гэв.
Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д үлдсэн гурван ажлаа хамгаалсан юм.
Эх сурвалж: IKON.MN
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай