ШИНЭ намаас шинэ хуулийн төсөл боловсруулсан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар ШИНЭнамын дарга Ж.Батзандан хэлэхдээ, Монгол Улс 34 том стратегийн ордтой улс орон. Баян Монголын ард түмэн баян амьдрах ёстой. Ийм учраас төрийн мэдлийн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 15 тэрбум ширхэг хувьцаа Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлэх хуулийн төслийг ШИНЭ нам санаачилж өнөөдөр өргөн барихаар боллоо. Тус хуулийг өргөн барьж батлуулснаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг 100 хувь ард түмэндээ өмчлүүлнэ. ШИНЭ нам зөвхөн эзэмших эрхийн биш өмчлөх эрхийн хувьцааг гаргах хуулийн төслийг санаачилж байгаа юм. Ингэснээр нэг хүнд ойролцоогоор 4600 ширхэг хувьцаа оногдох бөгөөд энэ нь 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Дөрвөн хүн амьтай гэр бүлд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа оногдох хуулийн төслийг бид өргөн барьж байна. Өрх бүрийг тэрбумтан болгох хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа гэв.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь