2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хүсэлт гаргасан Н.Номтойбаярыг СЕХ-ноос хассан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Үүнд Н.Номтойбаяр хариу өгч, мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна.
Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улс төрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ.
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100% хуулийн шаардлага хангасан.
Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн: УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр” гэжээ.

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь