Хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа хүүхдийн вакцины асуудлыг хөндөн бичжээ.
Тэрбээр “Би дөрөв дэх хүүхдийнхээ гурван сарын вакциныг хийлгээд хоёр хонож байна. Айж байна. Дахиад улайгаад хавдсан. Хоёр дахь сарын вакциныг хийлгээд буглаа үүсэж бүтэн унтуулгатай хагалгаанд оруулсан. Жирийн л вакцин. Өмнөх гурван хүүхэддээ хийлгээд шөнө нь халуураад хоёр дахь өдрөөс зүгээр болдог байсан. Гэтэл багын маань вакцин хүндрээд хэд хоног эх нялхасаас салаагүй. Тухайн үедээ вакцин хийсэн эмчид нь уурлаж яаж хийсэн юм бэ гэж хэд хэд ярьж уурласан. Гурван сарынхаар нь нөгөө хийсэн эмчтэйгээ уулзлаа. Эмч учраа тайлбарлаад ийм тохиолдол харин ихсээд байгаа юм аа. Би сүүлдээ вакцин хүүхдэд тарихаас эмээж байна, уг нь гайгүй байдаг байсан, яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байнаа л гэнэ. Гэтэл өнөөдөр дахин өрхийн эмнэлэг орж үзүүлж шарлага хийлгэхдээ лавлаж асуулаа. Монгол улс хүүхдийн вакцин авдаг орноо өөрчилсөн,” COVID-19”-өөс шалтгаалсан байх, тэрнээс хойш хүүхдүүдийн вакцин буглах, хүндүүрлэх, үрэвсэх нь нэмэгдсэн. Бүх хүүхдүүд биш л дээ. Иймэрхүү зүйл ярьж байна Сарангэрэл сайд аа. Маш олон ээж хүүхдийнхээ товлолт вакцинийг хийлгэснээр хүүхэддээ мэс хүргүүлэх хэмжээнд хүрч байна. Та аль улсаас вакцин авч хорооны эмнэлгээр хийлгэж байна вэ? Дахиад ингэж хүндэрхээс айж байна. Хэрвээ ийм өөрчлөлт миний хүүхдэд л байгаа бол тухайн хүүхдийн онцлог гэж ойлгохсон. Вакцин хүндэрч үрэвссэн ээжүүд маш их байна.Хүүхэдтэй хүн бүхэн үр хүүхдийнхээ төлөө хүрэх газар нь хүртэд шэйр хийгээрэй” гэжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо