Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт Ховд голын усанд нэг гэр бүлийн 3 иргэн живсэн харамсалтай явдал энэ сарын 20-ны өдөр гарлаа. Иргэд усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн тухай 10:30 цагт иржээ. Дуудлагын дагуу очсон тус газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:55 цагийн орчимд Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна. Тухайн иргэдийн хувьд нэг нэгнээ аврах гэж оролдож байгаад бүгд амиа алджээ.
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ