Дорнод аймгийн Гурванзагал сумын гуравдугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 12 настай охин гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас тавдугаар сарын 20-ны 11:30 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлага иржээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрэн хайх багийнхан тухайн өдрийн оройн 20:50 цагт 12 настай, эмэгтэй С-г сумын төвөөс хойд зүгт 5 км зайд орших оршуулгын газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.. Энэ тухай мэдээллийг сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа