Эрүүл мэндийн яамнаас “covid-19” халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747 иргэн ажиглалтад байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага ирсэн байна. Гадаад дахь иргэдэд коронавирусийн халдварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх 119 аппликэйшнд БНСУ, Белги, ОХУ-аас нийт гурван иргэн холбогджээ. Иргэдийн зүгээс олон нийтийн газарт амны хаалтгүй явж байна гэх гомдол мэдээлэл ирүүлжээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Мөн ДЭМБ-ийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байна.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжлээ. Ор хоногийн хувьд 30, 34, 45 хоног эмчлэгдсэн хүмүүс эдгэрч байна. Нийт лабораториудад 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 45 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнд илрээгүй. Нийт 140 тохиолдол боллоо. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутан,
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай