Хятад улс коронавирусийн халдварын эсрэг тэмцлийг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 1-нээс хойш 50 тэрбум амны хаалт экспортолсон гэж тус улсын төрийн хэвлэлийн байгууллага мэдээллээ.
Хятадын гаалийн удирдлагууд өчигдөр гадаад руу экспортолсон хангамжийн мэдээллийг олон нийтэд зарласан байна.
Тодруулбал, тус улс гуравдугаар сарын 1-нээс хойш 50 тэрбум амны хаалт, 216 сая хамгаалалтын хувцас, 162 сая оношлуур экспортолжээ. Нийт үнийн дүн нь 134.4 тэрбум юань буюу 18.9 тэрбум ам.доллар болсон байна. Гол чиглэлд нь АНУ, Япон, Герман улсууд тус тус багтжээ.
Хятадын эрх баригчид коронавирусийн тархалтыг хязгаарлахад бусад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа онцолж байгаа билээ.
Эх сурвалж: NHK
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ