ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 4 сая гаруй өвчлөөд байна. 308 мянган хүн нас барьж, 1.7 сая хүн эдгэрээд байна. Харин 2.5 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 5600 хүн нас барсан нь өчигдрийн өвчлөлөөр 10 мянгаар нэмэгдэж байна. Өвчлөлийн тархалт нэмэгдэж байна.
Мөн ОХУ-д 24 цагийн дотор 10598 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өчигдөр ДЭМБ-аас нэгэн мэдээлэл өгсөн. Тодруулбал, Европ, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтэний үрэвсэлийн цочмог хам шинж илэрч байна. Энэ нь КОВИД19-тэй холбоотой байж магадгүй гэх дүгнэлтийг хийгээд байна. Тиймээс дэлхийн бүх улс орон хүүхдэд энэ төрлийн өвчин илэрч байвал анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.
119 шуурхай утсанд 200 гаруй дуудлага ирж, эмнэлзүйн шинж тэмдэгийн талаар зөвлөгөө авсан. Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг нь эмнэлэгт маш хүнд эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратад байгаа харамсалтай мэдээлэл байна. ХӨСҮТ-ийнхөн ар гэртэй нь холбогдож зөвлөгөө өгсөн.
119 утсанд супермаркетийн худалдагч нар амны хаалт, бээлийгүй иргэдэд үйлчилж байна гэх дуудлага зонхилж байна. Тиймээс ЭМЯ-наас худалдаа, үйлчилгээний газруудад зөвлөмж боловсруулсан" гэв.
Эх сурвалж: ZALUU.COM
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай