Л.Оюун-Эрдэнэ: Түүхий нүүрс оруулахыг хориглох дээр Засгийн газрын гишүүд хоёр хуваагдсан. Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглох тухай Засгийн газрын тогтоол. Өвөл дөхлөө. Нүүрсний ченжүүдийн бослого тэмцэл, сөрөг хүчин, үйлдвэрийн ажиллагаа, түүхий эдийн нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт гээд л юм боллоо. Олон ч хүн болохгүй ээ. Ингээд дуусна шүү. Нийслэл хөлдөнө л гэж орж ирлээ. Муу санаалаад түүхий нүүрс нөөцлөх нууц даалгавар зарим нэг газарт өгөв. За, ингээд хүйтэрч эхлэлээ. Олон зүйл болсон доо та мэдэж байгаа. Засгийн газрын гишүүд тэг дундуураа хоёр хуваагдав. Зарим нь Ерөнхий сайдаа одоо болъё оо. Цаашлах тусам хүнд болно. Түүхий нүүрсний тогтоолоо яаралтай цуцалъя. Зарим нь хэд хоног харцгаая гээд л. Нийгэм давалгаалаад л байдаг. Энэ үед л Ерөнхий сайдын шийдвэр гаргах алтан цаг тохиодог. Би хэзээ ч шийдвэрээсээ ухрахгүй. Чадахгүй бол би хариуцлагаа хүлээж огцорно гээд л хэлчихлээ. Улаанбаатарын утаа багассан гэж ярих амархан л даа. Буураагүй гэж шүүмжлэх ч амархан. Гэхдээ ийм шийдвэр гаргаж, зохион байгуулах зориг, зориулалт олон Ерөнхий сайдад байгаагүйг л би мэднэ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна