Жил гаруйн өмнөөс ил болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн “ЖДҮ-гийн хэрэг”-т эрх баригч МАН-ын УИХ-ын ихэнх гишүүн холбогдсон байдаг. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар банкны салбарын реформ, зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх үеэр тус хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан УИХ-ын гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэх мэдээлэл гарсан.
Харин ЖДҮХС-ийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроос Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь олонхын саналаар чөлөөлсөн.
Иймд 2016-2020 оны парламентад 49 ЖДҮ-чин гишүүн байсан бол, энэ тоо буурч 48 ЖДҮ-чин гишүүн үлдлээ гэх иргэд олон байна.
-ДАРХАН-УУЛ АЙМГААС 2016 ОНД СОНГОГДСОН УИХ-ЫН ГУРВАН
ГИШҮҮН ЖҮДХС-ИЙН ЗЭЭЛД НЭР ХОЛБОГДЖЭЭ-
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дээрх мэдэгдэл биеллээ олбол 2016 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Д.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа нар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй нь бололтой. Учир нь зарим хэвлэлд дээрх УИХ-ын гурван гишүүн ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон байж болзошгүй талаар мэдээлэл гарчээ.
-УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР-
Учир нь УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Баттөмөрийн 80 хувь эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны аравдугаар сард 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл бий. Тодруулбал Мондем ХХК-ийг Б.Аюуш, Ойнбирж гэх компани эзэмшдэг бөгөөд Ойнбирж ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 100 хувь эзэмшдэг. Харин Б.Баттөмөр гишүүн АТГ-д жил бүр мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тээ Мондем ХХК-ийн 80 хувь, Ойнбирж ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.
-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН-
Мөн УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Жавхлан ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байжээ. Өөр нэгэн ноцтой баримт нь Б.Жавхлан гишүүн АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд түүний туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан гэж мэдээлжээ.
-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА-
Тэгвэл УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Д.Хаянхярваа “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-нд ЖДҮХС-аас 900 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн гэх баримт хэвлэлд гарчээ. Тодруулбал, тэрээр “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл хэвлэлд гарчээ.
Тодруулбал, “2018 оны хавар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрөө ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт дэмжих шаардлагатай компаниудын нэгээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн гэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн нэрийг хэлжээ. Түүнийх нь дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ЖДҮХС-гийн Зээл, төслийн хэлтсийн дарга Ж.Баасандоржийн гар утас руу залгаж, “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн талаар хэлж сануулсан байна. Тухайн үед ЖДҮХС-гийнхан “Д.Хаянхярваа гишүүн хаанаас утасны дугаар олчихов оо” гэж ихэд гайхсан байгаа юм” гэж тус мэдээлэлд тодотгожээ.
Мөн Д.Хаянхярваа гишүүн Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон Хайрхан” ХХК ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийг зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл ч гарсан байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна