News paparazzi: Б.Отгон:"ШИНЭ" эвслээс их хуралд дэвшихгүй,миний ухаан, зориг эс хүрлээ

Moderator
2020/05/14

"Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Баасангийн Отгоныг "ШИНЭ"  намаас нэр дэвшинэ хэмээн тус намын дарга Ж.Батзандан мэдэгдсэн. Тэгвэл сэтгүүлч Б.Отгон фэйсбүүк хуудастаа "Шинэ эвслээс их хуралд дэвшихгүй ээ. Санал тавьж, итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Миний ухаан, зориг эс хүрлээ. Зөв хүмүүсийг нам эвсэл харгалзахгүй дэмжинэ. Харин луйварчидтай бол тэмцэнэ ээ" хэмээн бичсэн байна. 

Тэрбээр нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй асуудлуудыг зоригтой гарган тавьж, дуугарч чаддаг сэтгүүлчдийн нэг. Мөн өөрийн сошиал хаягаараа дамжуулж "Яаж би" хэмээн нийгмийн болж бүтэхгүйг шүлэглэн бичдэг нь олон хүний талархлыг хүлээдэг сэтгүүлч билээ.