Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтэд нийт 4 сая 335 мянган хүн өвчилж, 292 мянган хүн нас бараад байна. Мөн 1.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 84 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна. Энэ бол өмнөх өдрөөсөө өссөн үзүүлэлт. Тиймээс коронавирусийн халдварын дэгдэлт өндөр байна.
Ялангуяа Ухань хотод 45 хоногийн дараа нэг байрнаас голомтлон тархаж, 7 хүн халдвар авсан. Тиймээс Ухань хотын захиргаанаас 11 сая иргэдээ шинжилгээнд хамруулахаар болоод байна.
Манай улсын хувьд 42 тохиолдол батлагдаад байгаагаас 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 945 хүн байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Манай 119 утсанд 224 дуудлага ирж, заавар зөвлөгөө авсан.
Мөн иргэдийн зүгээс бага насны хүүхдүүд амны хаалтгүй их явж байна. Ундаа зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгааг анхааруулж өгөхийг хүссэн. Коронавирусийн халдвар нь шүлсээр дамждаг учир хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжин хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Тамхи татдаг хүн, мөн илүүдэл жинтэй хүн Ковид19-өөр өвчилж, нас барах нь өндөр байгааг ДЭМБ-аас анхааруулсан" гэв.
Эх сурвалж: Zaluu.com
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна