ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Бид 316 сэжигтэй тохиолдол илрүүлж тусгаарласан. 78 хувь амьсгалын замын цочмог халдвартай байсан. Сүүлийн 7 хоногт 4 халдвар батлагдсан. Батлагдсан тохиолдлууд 2-13 хоногийн дараа, 1-6 удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Халдвар авсан 42 иргэний 60 хувь нь ОХУ-аас, бусад нь 11 улсаас ирсэн. 35 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй. 11-65 насныхан байна. 40 хувь нь хөнгөн, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд. Сүүлийн 3-4 иргэн нэлээд хүнд ирсэн.
Зөөвөрлөгдсөн ирсэн халдвартай иргэдийн 15 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүс 14 хоног сувилалд ажиглалтын байранд байх хугацаандаа 2, гэрийн тусгаарлалтад байхдаа мөн 2 удаа шинжилгээ хийлгэнэ. Эдгэрсэн 15 хүнээс тав нь сувилалд, 2 хүн халдварт, 2 хүн гэрт, 7 хүн гэрийн ажиглалтаас гарсан.
Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд Вирус судлалын 6 лаборатори ажиллаж байна. Дархан-Уул, Ховд, Дорнодо тус бүр нэг, ХӨСҮТ-д 2, ЗӨСҮТ-ийн лабораторид коронавирусийн шинжилгээ хийж байна. 12 ажиглалтын байранд 5000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний 98 нь ачаа тээврийн жолооч.
ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр ирнэ. Оюутнуудыг ирсэн даруйд нь шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан, маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ. Оюутнууд халдварын голомтоос, зарим нь халдвартай хүнтэй хавьталд орсон учир эрсдэл өндөртэй. Тиймээс яаралтай шинжилгээ хийж, ангилан ялгаж тусгаарлана.
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна